Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад баруун аймгуудын ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай, ихэнх нутгаар хуурайшил ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2023 оны 4 дүгээр сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи: Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар 6-11 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө 8-10 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө 6-8 хэм дулаан байна.
2023 оны дөрөвдүгээр сарын 16-20 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 18-нд нутгийн баруун хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар сэрүүснэ.