Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны 6 дугаар тойргийн барилдааны 3 дахь өдөр Өвөрхангай, Баянхонгор аймгийн багууд учраа тааран барилдсанаас Өвөрхангай аймгийн баг 16:9-өөр ээлжит ялалтаа авлаа.
Өвөрхангай аймгийн багт улсын харцага Ц.Бямба-Отгон /4/, улсын начин Б.Сангисүрэн /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн хурц арслан О.Наранбаатар /2/, улсын начин Б.Лхагвадорж /3/ аймгийн арслан Т.Довчинсэмбээ /3/ аймгийн арслан Ж.Наранбаатар /4/ нийт 16 даваа авсан бол Баянхонгор аймгийн багт улсын харцага Н.Золбоо /2/ улсын начин Д.Цэрэнтогтох /1/, улсын начин Э.Батмагнай /4/, цэргийн арслан Г.Жамбалдорж /2/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ч.Алтангэрэл /0/, аймгийн заан Ч.Даш /0/ нийт 9 даваа авсан юм.
Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Д.Батбаяр, Баянхонгор аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ж.Чулуунбат, аймгийн заан Б.Батгэрэл нар ажиллав.