Япон улсад ажиллах, сурах чиглэлээр тодорхой мэдээлэл өгөх үзэсгэлэн яармаг Блю Мон төвд энэ сарын 21-22-нд болно.
Япон улсын талаар сонирхсон, япон хэлний сургуульд сурах сонирхолтой залуус, япон улсад дадлагажигч болон тусгай ур чадварын визээр ажиллах хүмүүс ирж мэдээлэл авах боломжтой.
Энэ удаа Олон улсын AID япон хэлний сургуулиас хоёр ажилтан уламжлал болгон оролцох юм. Та бүхэн энэ өдрүүдэд тус төвд хүрэлцэн ирж 100 хувийн мэдээлэл аваарай. /AID олон улсын сургууль./