Соёлын салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурал мягмар гарагт зохион байгуулан хуралдлаа.
Хуралд Зөвлөлийн дэд дарга , Соёлын дэд сайд М.Батбаяр болон Зөвлөлийн гишүүд болох Соёлын яамны СХБТГазрын дарга З.Баянзул, Чингис хаан музейн захирал, академич С.Чулуун, Соёлын сайдын ахлах зөвлөх С.Оюунбилэг, Соёлын өвийн үндэсний төвийн захирал доктор Г.Энхбат СУИС-ын захирал, доктор Э.Сонинтогос , Дүрслэх урлагийн музейн захирал , доктор П.Байгалмаа , СУИС-ийн багш , доктор Д.Батсайхан, Зөвлөх архитектор, доктор З.Оюунбилэг, МУИС-ийн багш, доктор А.Энхбаяр, ШУТИС-ын багш, доктор Ц.Батсайхан, доктор хөгжим судлаач Л.Эрдэнэчимэг нар оролцлоо.
Хурлаар “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам болон Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2023 онд хэрэгжүүлэн ажиллах арга хэмжээний саналыг танилцуулж төлөвлөгөөг баталлаа.
Мөн 2023 онд Соёлын салбараас кино урлаг, бүжгийн урлаг болон соёлын өвийн чиглэлээр 5 төслийг хэлэлцүүлэн баталж, Шинжлэх ухаан, технологийн сангийн "Улсын захиалгат төсөл"-д хүргүүлэх шийдвэрийг гаргалаа.