Сонирхогчдын боксын 2023 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр буюу энэ сарын 1-14-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо үргэлжилж шилдгийн шилдэг тамирчдаа тодруулна.
Монгол Улсаас ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч, Узбекистаны мэргэжилтэн Аброр Турсунпулатов, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор 10 боксчин дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө. Энэ удаа Ташкентын ринг дээр 104 орны 667 боксчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа юм байна.
ДАШТ-д тулалдах Монголын боксчид:
48 кг: Ганхуягийн Ган-Эрдэнэ
51 кг: Хархүүгийн Энхмандах
54 кг: Доржнямбуугийн Ганболд
57 кг: Хархүүгийн Энх-Амар
60 кг: Тэгшжаргалын Энхтөр
63.5 кг: Баатарсүхийн Чинзориг
67 кг: Баттөмөрийн Мишээлт
71 кг: Отгонжаргалын Бямба-Эрдэнэ
75 кг: Жаргалын Отгонжаргал
+92 кг: Хайлигийн Бекнур