ЭЗБХ: Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөл болон бусад зургаан асуудлыг хэлэлцлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
13 минут 46 секунд

ЭЗБХ: Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөл болон бусад зургаан асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2023.05.02/ хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөл, Санхүүгийн зохицуулах хороо болон Үндэсний статистикийн хорооны 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой бэлтгэл ажил болон Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний” тухай 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт зэрэг зургаан асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд 2023 оны УИХ-ын хаврын чуулганы Эдийн засгийн байнгын хорооны тавдугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг баталлаа.

Түүний дараа Монгол Улсын Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч. Хүрэлбаатар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийн талаар танилцуусан юм. Тэрбээр, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөл нь "Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд өрхийн орлого нэмэгдүүлэхийг гол зорилгоо болгон “Экспортыг нэмэгдүүлнэ”, “Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ”, “Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна”, “Аялал жуулчлалыг хөгжүүлнэ”, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулна”, “Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулна”, “Засаглалын үзүүлэлтийг сайжруулна”, “Ногоон хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна” гэсэн 8 бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон гээд төлөвлөгөөний төсөлд салбарын яамд, байгууллагууд, орон нутгийн захиргааны байгууллагаас 2024 онд хэрэгжүүлэхээр нийтдээ 80.2 их наяд төгрөг бүхий 1047 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн. Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 8 бодлогын тэргүүлэх чиглэл, 184 төсөл, арга хэмжээнд нийтдээ 13.4 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээс, улсын төсвийн хөрөнгөөр 2.3 их наяд төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 0.2 их наяд төгрөг, гадаадын зээлээр 1.3 их наяд төгрөг, гадаадын тусламжаар 0.5 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4.5 их наяд төгрөг, хувийн хөрөнгө оруулалтаар 3.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээр 1.6 их наяд төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн боловсрууллаа хэмээн танилцууллаа.

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсон нь эдийн засгийн өсөлтөд таатай боломж бүрдсэн. Энэхүү өсөлтөөр өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж хэр бүрдэж байна вэ, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх буюу боловсруулах үйлдвэрлэл байгуулах талд ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд хэрхэн тусгасан вэ, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Улаанбаатар төмөр замын шинэчлэл хэрхэн хийх вэ зэрэг асуултуудыг асуув.

Монгол Улсын Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр, ирэх онд эдийн засаг 6-7 хувиар өснө гэж тооцоолж байна. Өнгөрсөн жилүүдийн цар тахлын нөлөөгөөр хөдөө орон нутгийн иргэдийн орлого 15,6 хувиар буурсан. Уул уурхайн өгөөжийг хүртээх бодлогоос нэн тэргүүнд ажлын байрыг нэмэгдүүлэх, цалин, тэтгэврийг инфляцын төвшинтэй уялдуулан нэмэх бодлого баримталж байна. Ямар ч нөхцөлд цалин, тэтгэврийг нэмэхгүй бол түүнээс гарах сөрөг үр дагавар маш их байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулалт хийж байна. Тухайлбал, нүүрс угаах, зэсийн баяжмал, газрын тос боловсруулах зэрэг үйлдвэр байгуулах төслүүд хэрэгжиж байна. Улаанбаатар төмөр зам бизнесийн зарчмаар ажиллах ёстой. 2024 онд тус төмөр замын шинэчлэл хийгдэнэ гэж хариуллаа.

Мөн УИХ-ын гишүүд Дарханы арьс ширний цогцолбор, Алтанбулаг чөлөөт бүс байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажил олон жил яригдсан ч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа тухай, аялал жуучлалыг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололт амжилтыг практикт нэвтрүүлэх талаар 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд орсон заалтууд тодорхой бус байгаад шүүмжлэлтэй хандаж байв.

Эдийн засгийн хөгжлийн нэг гарц бол эрчим хүч буюу дэд бүтцийн бүтээн байгуулалт мөн. Гэхдээ эрчим хүчний тарифийн шинэчлэлийг хийхгүйгээр цааш явах боломжгүй гэж Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар онцолж байв.

Мөн дулааны цахилгаан станц барих хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаа талаар онцолж, бусад эрчим хүчний үүсвэрийг судалж буй тухай танилцуулсан.

Гэхдээ хүрэн нүүрст түшиглэсэн цахилгаан станц барих санхүүжилт олох магадал маш бага. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан “ногоон” хөрөнгө оруулалтыг чухалчилж байна гэв.

УИХ-ын гишүүн Д.Батлут, Т.Энхтүвшин, Т.Доржханд нарын гишүүд гадна, дотны хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн дулааны цахилгаан станц барих, боомт дагасан зам, суурьшлын бүсийг хөгжүүлэхэд ямар бодлого чиглэл баримталж буй талаар асууж байв.

Ч.Хүрэлбаатар сайд, гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхсон хэвээр байгаа. Гэхдээ хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгах, хөрөнгө оруулалтын салбараа зөв тодорхойлох зэрэг биднээс шалтгаалах асуудал бий. Мөн Монгол Улс дэлхийн зах зээлд зэсийн гол тоглогч хэвээр байна. Боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Гэхдээ мэргэжлийн ур чадвар олгох сургалтуудыг онцгойлон анхаарна гэв. Асуулт, хариут өндөрлөсний дараа Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг үзэл баримлалтын хувьд дэмжиж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.


Эдийн засгийн байнгын хорооны дараагийн хэлэлцсэн асуудал нь Улсын Их Хурлын даргын 2022 оны 198 дугаар захирамжаар байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт авч хэрэгжүүлэх арга хэмжээг даалгав. Тухайлбал, хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, төслийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэж, хэлэлцүүлэг зохион байгуулах, холбогдох саналыг aвч ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн ойлголт, талуудын оролцоо, олон нийтийн хяналт, өмчийн удирдлагын талаарх баримт, мэдээллийг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх зорилгоор танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн түгээх, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, төрийн өмчийн компанийг байгуулах, удирдлага зохион байгуулалт, хяналтын тогтолцоо, хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцаа, ногдол ашгийг хэрхэн хуваарилдаг талаарх гадаад орны сайн туршлагыг судалж, хуулийн төсөлд тусгах зэрэг үүрэг даалгаврыг өгч, тогтоолын төслийг баталлаа. Түүний дараа Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой бэлтгэл ажил болон Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний” тухай 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцав. Санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав.

Тус байнгын хорооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолын төслийг баталсан. Тухайлбал, Улсын Их Хурлаас 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр баталсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлээр зарим зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцсонтой холбогдуулан салбарын хууль тогтоомжийг нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, холбогдох хуулийн төслийг Хууль тоггоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулж, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хоёрдугаарт, зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг бүрэн хамруулах, холбох, нэвтрүүлэлт хийх, зөвшөөрлийн нэгдсэн сангийн цахим системийг үүсгэх, хөгжүүлэх, хяналт тавих, цахим системийн мэдээллийн чанар, уялдаа холбоог сайжруулах, мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод байлгах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах ажлыг эрчимжүүлж, тайланг Улсын Их Хуралд 2023 оны 10 дугаар сард багтаан танилцуулахаар тусгасан байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны үйл ажиллагааны тайланг тус хорооны дарга Д.Баярсайхан танилцууллаа.

Тус тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам, хөрөнгийн зах зээлийн өсөлт нэмэгдэж байна. Энэ өсөлтийг хэрхэн хадгалах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангуулах, Хөрөнгийн биржийн бүртгэл тайланг ил тод байх зэрэгт Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн ажиллаж байгаа талаар асуулаа.

Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангуулах, Төлөөлөн удирдах зөвлөл буюу шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэхэд Санхүүгийн зохицуулах хорооноос журам гарган мөрдүүлж эхэлжээ. Мөн мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр зохих хуулийн хэрэгжилтийг хангуулах, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль эрх зүйн орчинг сайжруулахад ажиллаж байгаа талаараа Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын хэсгээс хариулж байв.


Түүний дараа Үндэсний статистикийн хорооны мөн 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Үндэсний статистикийн хорооны дарга Д.Батдаваа тайлангаа танилцууллаа. Тэрбээр, бид ирэх жилүүдийн зорилго, зорилтоо тодорхойлсон “Статистикийн салбарын 2021-2025 оны стратеги төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна гээд үйл ажиллагаагаа цахимжуулах зорилт тавьж, статистикийн мэдээллийг эрхлэн гаргах арга ажиллагааг бүрэн автоматжуулаж, тооллого, судалгааны мэдээллийг утсаар болон веб аппликейшнээр цуглуулах аргыг ашиглан цуглуулж, мэдээллийн чанарыг хангахад онцгой анхаарч ажиллаж байна гэв.

Тэрбээр цааш нь хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг улсын хэмжээнд 2022 оны 5 дугаар сарын 21-нээс 7 дугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулж, нийт 297.0 мянган өрх, 2.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулсан тухай танилцуулсан. Эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлснээр “Open Data Watch” олон улсын байгууллагаас дэлхийн 192 орны статистикийн байгууллагуудын мэдээллийн хүртээмж болон нээлттэй байдлыг үнэлсэн 2022 оны үнэлгээгээр Монгол Улс Зүүн Азийн бүсэд тэргүүлж, дэлхийд 8 дугаар байрт орсон амжилт гаргасан гэв.

Мөн 2023 онд төрийн байгууллагуудад байгаа нэгдсэн стандартгүй, уялдаагүй салангид мэдээллийн сангуудыг уялдуулах, холбож нэгтгэх замаар төрийн өгөгдлийн нэгдсэн санг бий болгох төслийг хэрэгжүүлж, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх, статистикийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавх бэхжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хороо болон Үндэсний статистикийн хорооны 2022 оны ажлын тайланг тодорхой хэмжээгээр үнэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна.
Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна.
 
Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ
Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна