Жижиг дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг 2023 оны 5 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Ховд аймагт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулалтын нарийвчилсан үнэлгээний шатанд тэнцсэн төслийн үйл ажиллагаатай танилцаж, үнэлгээ хийлээ.
Ховд аймагт ХХААХҮ-ийн сайдын 2023 оны А/37 дугаар тушаалаар 900 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор батлагдсан.
Тус аймагт энэ онд нийт 2,1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 18 төсөл хүсэлт ирүүлснээс нарийвчилсан судалгааны шатанд 686,4 сая төгрөгийн санхүүжилт бүхий 7 төсөл шалгаран үлдээд байна.
Нарийвчилсан судалгаа хийх ажлын хэсэг тус аймгийн Булган, Манхан, Эрдэнэбүрэн, Жаргалант сумдад ажиллаж төсөл хэрэгжих бодит байдалтай танилцсан.
Нарийвчилсан судалгаанд хамрагдсан төслийг үйл ажиллагааны чиглэлээр авч үзвэл: Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 199 сая төгрөгийн санхүүжилт бүхий 1 төсөл;
- Хүлэмжийн аж ахуйн 238,1 сая төгрөгийн санхүүжилт бүхий 3 төсөл;
- Мод үрслэгээний чиглэлийн 52 сая төгрөгийн санхүүжилт бүхий 1 төсөл;
- Хүнсний боловсруулах үйлдвэрийн чиглэлийн 152 төгрөгийн санхүүжилт бүхий 2 төсөл тус тус