Монголын 102 жилийн түүхтэй залуучуудын ууган байгууллага болох Монголын залуучуудын холбоо болон Монголын явган алхалтын холбооны хооронд хамтын ажиллагааны санамж бичиг зурах ёслол боллоо.
Ийнхүү санамж бичиг зурагдсанаар хоёр байгууллага нь залуучуудын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл чийрэг монгол залуу хүний төлөө хөдөлгөөний дутагдлаас улбаатай өвчлөлийг бууруулахад хувь нэмрээ оруулж явган алхалтын олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх, байгаль орчны боловсрол олгох замаар эх оронч хүмүүжлийг залууст түгээх, түүнчлэн залуус хоорондын нөхөрлөл, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх бүтээлч, эрүүл дадал хэвшлийг бий болгоход нягт хамтран ажиллах юм. Цаашид МЗХ болон МЯАХ -ны нийслэл, аймаг, дүүргүүд дэхь салбар зөвлөлүүдийн түвшинд шууд хамтран ажиллах нээлттэй боломж бүрдлээ.
Энэхүү ёслолын үеэр өөрийн хөдөлмөр бүтээл, ур чадвараараа шалгарсан Увс аймгийн явган алхалтын холбооны тэргүүн Д.Баттулгад МЗХ-ны нэр хүндтэй шагнал болох “Хөдөлмөрийн алдар” медалиар шагнагдав.