Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хар сүүлт зээр, тахь нутагладаг бүс нутаг болох Хонь усны баянбүрд, Хоолойн толгойн чиглэлд 45 боодол өвс тавьжээ.
Мөн Тахь усны баянбүрдэд 22 боодол өвс, хээрийн зэрлэг тахийн сүрэгт 8 цэг газарт өвс тавьж өгч цас ихтэй байхад биотехникийн арга хэмжээ авч ажиллав гэж БОАЖЯ-наас мэдээллээ.