Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Цагдаагийн газраас Тэгү хотын цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн алба хамтран энэ онд алба хаагчдыг мэргэшүүлэх 2 удаагийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн юм.
Энэхүү ажлын хүрээнд энэ оны 05 дугаар сарын 15-26-ны өдрүүдэд “Дижитал шинжилгээ” сургалт, дадлагыг зохион байгуулж байна.
Сургалт, дадлагын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр /2023.05.15/ Эрүүгийн цагдаагийн албанд зохион байгуулагдаж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Мөнхцэцэг, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван, Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй, Бүгд Найрамдах Солонгос Улсын Тэгү хотын цагдаагийн газрын төлөөлөл алба хаагчид хамрагдлаа.
“Дижитал шинжилгээ” сургалтад Эрүүгийн цагдаагийн албанаас 10, Мөрдөн байцаах албанаас 10, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 5, нийт 25 алба хаагч мэдлэг ур чадвараа дээшлүүлэх зорилгоор хамрагдаж байна.