Аргын тооллын 2023 оны 5 дугаар сарын 17. Лхагва /Үлэмж/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг Улаан луу сарын шинийн 28, Буд /Үлэмж/ гараг. Шийдэм одтой, таван шар мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр.
Өдрийн наран 05 цаг 12 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй..
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх, зэргийг цээрлэх хэрэгтэй ба нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.