БНСУ-д болж буй Ази, Номхон далайн орнуудын мастеруудын хоёрдугаар наадамд Монгол Улсаа төлөөлж 381 тамирчин 26 төрөлд оролцож байна.
Тэмцээний гурав дахь өдрийн байдлаар манай тамирчид 26 алт, 13 мөнгө, 9 хүрэл медалийн эзэн болоод байна.
Эдүгээ 89 настай, хамгийн ахмад тамирчин болох Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа одоогоор 100 метрийн гүйлтэд мөнгө, 200 метрийн гүйлтэд алтан медаль хүртээд байна.
Эх сурвалж: Монголын ахмадын холбоо