Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орох тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2023 оны 5 дугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 14-16 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 14-16 хэм дулаан байна.
2023 оны 5 дугаар сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр, 28-нд төвийн аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 25, 26-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.