“Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургууль 2 өдөр үргэлжлэв.
Дадлага сургуулийн хүрээнд Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт газар хөдлөлтийн дараах мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургууль, Налайх, Сонгинохайрхан дүүрэгт хээрийн эмнэлгийг дэлгэж, байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, харилцан уялдааг хангалаа.
Дээрх дадлага сургуулиудад дүүргүүдийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 2500 гаруй алба хаагч оролцсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.