Стандарт, хэмжил зүйн хэлтэс 20 аймагт үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгвэл энэ оны 02 дугаар сард Говьсүмбэр аймагт шинээр Стандарт, хэмжил зүйн хэлтэс байгуулагдсан юм. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, цаг тухайд нь хүргэх боломж бүрдэж байна.
Энэхүү ажлын хүрээнд Стандарт, хэмжилзүйн газрын даргын 2023 оны А/114 дүгээр тушаалаар баталсан удирдамжийн дагуу Говьсүмбэр, Төв, Дорноговь аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газраас стандартыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байгаа энэ үед стандартыг олон нийтэд сурталчлах, таниулах ажлыг эрчимжүүлэх, стандартыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн эталон тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг өргөжүүлэх, сахилга хариуцлагыг бүх түвшиндээ анхаарах талаар үүрэг чиглэл өгсөн байгаа юм.