Японы Гамагори хотноо Азийн триатлоны холбооны 31 дүгээр конгресс энэ өдрүүдэд хуралдаж, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй, дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар нар оролцсон байна.
МТрХ-ны төлөөлөгчид тус конгресст оролцож байгаа бусад орны холбоодтой хамтран ажиллах, төсөл хөтөлбөрүүд зохион байгуулах талаар яриа хэлэлцээр хийжээ.
Ташрамд сонирхуулахад, Монголын триатлоны холбоо анх 2005 онд Гамагори хотноо Дэлхийн триатлоны холбооны гишүүнээр элсэж байсан бөгөөд Монгол Улсын тамирчин Н.Наранбат, М.Цэнгүүн, А.Анхзул нар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа хурд хүчээ сорьж байсан түүхэн газар юм байна.