“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
15 минут 47 секунд

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.06.28) хуралдаан 14 цаг 19 минутад гишүүдийн 50.7 хувийн ирцтэй эхэлж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцууллаа.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал энэ сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн байна.

Засгийн газар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г 2023 оны аравдугаар сарын 01-ний өдрийн дотор батлах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж батлуулах саналыг гишүүд гаргасныг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ. Түүнчлэн нийтийн албан тушаалтан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээний зарлагыг мэдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх; Үндсэн хууль болон олон улсын гэрээнд заасан албан тушаалтнуудаас бусад хуулиар тогтоосон албан тушаалын халдашгүй байдлын хүрээг хязгаарлах асуудлыг төсөлд тусгахаар холбогдох саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Авлигын гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг хураах нэмэгдэл ялын төрөл бий болгох асуудлыг судалж, санал боловсруулахаар тогтоолын төслийн хавсралтад тусгах, түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд төрийн байгууллагын үйл ажиллагаанд оролцохыг хориглож, хэрэгжилтийг хангана гэж заасныг төслөөс хасах зэрэг зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Ганбат, О.Цогтгэрэл, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Тухайлбал, 2012 оноос хойш нийтдээ 8 удаа төрийн байгууллагуудын шударга байдлын талаарх судалгаа хийхэд нэр бүхий байгууллага удаа дараа тааруу үнэлгээ авсан бөгөөд тэдгээр байгууллагын авлигын эрсдэлийг тооцох, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх бодит арга хэмжээний талаар тодрууллаа. Хэлэлцэж буй төсөл нь ирэх 7 жилийн хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газар, мөрдөх алба, иргэний нийгмийн байгууллагууд болон бүх нийтээр авлигаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт үйлдлийн эсрэг хэрэгжүүлэх цогц стратеги гэдгийг Байнгын хорооны дарга онцоллоо. АТГ-аас санаачлаад, нийт 9 салбарын хүрээнд бүх яамны төлөөлөл, иргэний нийгмийн төлөөлөл, олон улсын байгууллага, хөндлөнгийн мэргэжилтнүүд оролцсон 40 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг багагүй хугацаанд ажиллаж, боловсруулсан бодлогын баримт бичгийн төсөлд байгууллагуудын авлигын эрсдэлийг тооцох, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх бодит арга хэмжээний талаар туссан гэдгийг хэлсэн. Сүүлийн жилүүдэд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс бодитой арга хэмжээ авч, үүний үр дүнд авлига, албан тушаалын талаарх гэмт хэргүүд олноороо илэрсэн гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл, илрүүлэх, таслан зогсоох механизм ажиллаж байгаа учраас нийгмийг бухимдуулахуйц хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт сайжирч, нэмэгдсэн хэмээн тайлбарлав. Хэрэгжих хугацаа нь дуусч буй хөтөлбөр үр дүнтэй байсныг Б.Энхбаяр гишүүн тайлбарласан. Парламент, Засгийн газар, хууль хяналтын байгууллага, ард түмэн нийтээрээ нэг зүгт харж, хамтдаа нээлттэй, ил тод хэлэлцэн гэмт хэргүүдийг илрүүлж байгаа нь Монгол Улсын түүхэнд байгаагүй үйл явдал гэв. Сүүлийн жилүүдэд АТГ-ын илрүүлж, шалгаж буй гэмт хэргийн тоо нэмэгдэж, цар хүрээ өргөжиж, улсад учруулсан их наядаар хэмжигдэх хохирлыг тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэх зэргээр хөтөлбөрийн үр дүнг бодитоор харж болох бөгөөд үүнд эрх зүйн орчны нөлөө, улс төрийн манлайлал дэмжлэг болж байгааг ч хэлсэн.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ялын дээд хэмжээ оногдуулахаар холбогдох хуульд өөрчлөх оруулсан, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголуудыг, Эдийн засгийн байнгын хороо “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголыг тус тус зохион байгуулсан. Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох хянан шалгах түр хороо ирэх намар нээлттэй сонсгол хийхээр дүгнэлт гарсан. Түүнчлэн цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаад орнуудаас авсан зээл, тусламж, дотоодын иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого зарлагыг нийтэд ил болгох ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар Байнгын хорооны холбогдох тогтоол батлагдсан гэх зэргээр Улсын Их Хурал авлигын эсрэг улс төрийн манлайлал үзүүлж ажиллаж байгааг Хууль зүйн байнгын хорооны дарга тэмдэглэн хэллээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төсөв, хүний нөөц, эдийн засгийн дэмжлэг тусгасан эсэхийг гишүүд тодруулахад ийм агуулгаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн 2023 оны аравдугаар сарын 01-ний өдрийн дотор батлах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж батлуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгахаар төсөлд тусгах зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Байнгын хороо дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байгаа гэв. Хэлэлцэж буй хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэхэд 7 жилийн хугацаанд 30 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэдэг тооцоолол хийснээ Б.Энхбаяр гишүүн хэлсэн. Улсын Их Хурлын гишүүд төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой, бизнесийн салбар дахь төрийн оролцоог зохистой түвшинд хүргэхтэй холбоотой төсөл дэх зохицуулалтууд, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, тус хуулийг хэрэгжүүлсэн талаарх төрийн байгууллагуудын дүн шинжилгээний талаар тодруулж, хариулт авсан юм. Ийнхүү гишүүд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа дээрх тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн.

Дараа нь “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулав. Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АТГ-аас Улсын Их Хурлын 2019 оны 67 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах саналыг ирүүлжээ. Авлигын эсрэг хуулийн 17 зүйлийн 17.1-т “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог Улсын Их Хурал батлах …” гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хороо төслийг боловсруулжээ.

Байнгын хороо энэ долоо хоногийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу төслийг хэлэлцсэн байна. Хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд санал гаргаагүйг санал, дүгнэлтэд дурдав. Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй хэмээн дэмжсэн гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 41 гишүүний 53.7 хувь нь дэмжснээр “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын 3 хоногийн завсарлага авсан бөгөөд энэ хугацаанд тодорхой асуудлаар зөвшилцөн, санал нэгдсэн гэдгээ Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдэв. Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 9 саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

Төслийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2, 6.2.3 дахь заалт, 6.3 дахь хэсгийг хасаж, мөн зүйлд “6.5.Сонсголгүй сурагчийн боловсрол эзэмших сургалт, үйл ажиллагааны хэл нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хэл байна.”, “6.6.Боловсролын сургалтын байгууллагад судлах гадаад хэл нь сургалтын үндэсний хөтөлбөрийн үзэл баримтлалд заасан хэл байна.” гэсэн агуулгатай 6.5, 6.6 дахь хэсгийг нэмэх саналын томьёололтой холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ асуудлыг улс төржүүлэх нь зохисгүй гэдэг байр суурийг илэрхийлээд төслийн холбогдох зохицуулалт нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэж болзошгүй байгаагаас үүдэн асуудлыг нухацтай хэлэлцэж буйг санууллаа. Хуулийн төсөлд холбогдох заалтыг тодорхой тусгаагүй гэдэг нь англи хэлийг дэмжихгүй байна гэсэн үг биш гэдгийг тэмдэглээд “Монгол Улсын иргэн нэн тэргүүнд эх хэлээ сурах ёстой. Үндэсний аюулгүй байдал, үндэсний бодлого нь төрөлх хэлээ дэмжих байдаг” гэв. Тиймээс олон улсын жишгээр сургалтын хөтөлбөрөөр энэ асуудлыг шийдэх нь оновчтой хэмээн санал нэгдсэн болохыг дурдаад “Аль нэг хэлэнд хайртай, эсвэл аль нэг улсын тулган шаардалт юм шиг улс төржүүлж, асуудлыг дэвэргэн олон түмнийг талцуулах нь зохисгүй. Тал талдаа зөв ойлгож, сургалтын хөтөлбөрөөрөө зохицуулдаг олон улсын жишгээр шийдвэрлэх нь зөв. Боловсролыг тэгш, хүртээмжтэй болгох нь боловсролын реформын гол чиглэл байх ёстой. Хүүхэд бүр гадаад хэл төдийгүй математик, физик, шинжлэх ухааны хичээлүүдийг суралцах тэгш боломжоор хангагдах ёстой. Үүнийг улс төржүүлэх нь зохисгүй, энэ бол шинжлэх ухааны асуудал гэдгийг тодруулж хэлье” гэв. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлэх үеэр зарим саналын томьёоллыг гүйцээн боловсруулах, шаардлагатай бол Байнгын хороог дахин хуралдуулах чиглэлийг Улсын Их Хурлын дарга өгөв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын 2023 оны зургадугаар сарын 23 үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссон юм. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэг үргэлжилж Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авав. Тэрбээр хувийн нэмэлт тэтгэврийн шимтгэл нь албан журмынх эсэхийг тодруулж, хэрэв албан журмаар төлөх шимтгэл болох тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ нэмэгдэж, улмаар татвар нэмсэн асуудал болно гэлээ. Хувийн тэтгэврийн үйл ажиллагаа нь сайн дурын зарчимд суурилах бөгөөд иргэн нэмэлт тэтгэвэр авах зорилгоор Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид гишүүний нэр дээр сайн дураар шимтгэл төлөх төслийн зохицуулалтын талаар Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин тайлбарлав. Ийнхүү Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 57 саналын томьёоллоор маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар боллоо. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Улаанбаатарт өдөртөө 25 - 27 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 25 - 27 хэм дулаан
 
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна