Үерийн дараах цэвэрлэгээний ажлыг өнөөдөр буюу 2023 оны долоодугаар сарын 8-ны өглөө 08 цагаас эхлүүлсэн бөгөөд цэвэрлэгээ хийхэд бэлэн 18 байршил байгааг хотын захиргаанаас өчигдөр орой мэдээлсэн.
Хотын хэмжээнд үерийн дараах цэвэрлэгээ орох шаардлагатай нийт 32 байршил байна. Эдгээр байршилд эхний ариутгалын ажлыг өчигдрөөс эхлүүлсэн юм.
Ус хальсан, үер буусан байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэх, бохирдлыг цэвэрлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг нэн даруй хийнэ.
Тодруулбал, төвийн зургаан дүүргийн үерт өртсөн байршилд хот тохижилт, үйлчилгээний 27 байгууллагын 970 ажилтан, төрийн албан хаагчид ажиллана.
Нэмэлтээр хүн хүч шаардлагатай тул олон нийт, оршин суугчдыг нэгдэхийг уриалж байна.