МҮБХ-ны Үндэсний "Pepsi Алтан цом"-ын төлөөх шигшээ барилдааны 3 дугаар тойргийн 2 дахь барилдаанд Төв - Өвөрхангай аймгууд учраа таарч өрсөлдөн Өвөрхангай аймгийн баг 18:7-оор илт давуу ялалт байгуулав.
Өвөрхангай аймгийн багт улсын харцага Х.Гантулга /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /3/ улсын харцага Ц.Бямба-Отгон /5/ улсын начин Б.Лхагвадорж /4/, аймгийн арслан Т.Довчинсэмбээ /1/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Б.Сангисүрэн /1/ нийт 18 даваа авсан бол Төв аймгийн багт улсын заан Б.Батмөнх /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр /0/, улсын начин Г.Ганжад /2/, улсын начин Д.Хүдэрбулга /3/ аймгийн арслан П.Эрхэмжаргал /1/, аймгийн арслан Н.Дашдаваа /0/ нийт 7 даваа авсан юм.
Ялсан баг шагналын 5 сая төгрөгөө гардаж авлаа. Төв аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Л.Бадарч, Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр нар ажиллалаа.
Өнөөдөр өглөө 11.00 цагаас Архангай - Баянхонгор, үдээс хойш 16.00 цагаас Увс -Завхан аймгууд шигшээ барилдааны 3 дугаар тойрогт барилдана.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО