Монголын боксын XX зууны манлай дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаяр багшийн нэрэмжит Монгол Улсын боксын насанд хүрэгчдийн 2023 оны УАШТ-ий эмэгтэйчүүдийн жин тус бүрийн аваргууд тодорлоо.
УАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг жинд Л.Алтанцэцэг Б.Жанаргультай тулалдаж шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялж Монгол Улсад 6 дахь удаагаа түрүүллээ.
Эмэгтэйчүүдийн 50 кг жинд Б.Мөнгөнсаран Н.Оюун-Эрдэнэтэй тулалдаж 3:2-ын саналаар ялж 3 дахь удаагаа Монгол Улсын аварга болов.
Эмэгтэйчүүдийн 52 кг жинд О.Есүгэн, П.Хулантай тулалдаж шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялж Монгол Улсын хошой аварга боллоо.
Мөн эмэгтэйчүүдийн 54 кг жинд М.Энхжаргал Э.Мичидмааг 3:2 саналаар ялж Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа түрүүллээ.
Харин 57 кг жинд М.Намуун, Э.Цэндсүрэн нар аваргын төлөө тулалдлаа. Тулааны 1 дүгээр үед Э.Цэндсүрэнгийн талаас тоглолтыг үргэлжлүүлэхээс татгалзсанаар М.Намуун насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 6 дахь удаагаа түрүүллээ.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 60 кг жинд Т.Номин-Эрдэнэ, Г.Бадмаарагтай тулалдаж 4:1 саналаар ялалт байгуулж Монгол Улсын хошой аварга боллоо.
Харин 63 кг жинд У.Шинэцэцэг, Ц.Анужинтай тулалдаж 1 дүгээр үед техникийн илт давуу байдлаар ялалт байгуулж насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 5 дахь удаагаа түрүүлж байна.
Эмэгтэйчүүдийн 66 кг жинд М.Цэцэгдарь, Э.Эрдэнэтуяатай тулалдаж 4:1 саналаар ялалт байгуулсанаар насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа түрүүллээ.
Мөн 70 кг жинд Э.Намуун, Э.Одгэрэлтэй тулалдаж 1 дүгээр үед техникийн илт давуу байдлаар ялалт байгуулж Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа түрүүлэв.
УАШТ эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин 75 кг-д Н.Ану. А.Зейнептэй тулалдаж 5:0-ээр ялалт байгуулж Монгол Улсын хошой аварга боллоо.