Зүүн Азийн залуучуудын наадмын эмэгтэйчүүдийн боксын 60 кг-д өрсөлдөж буй Д.Гэрэлсайхан БНСУ-ын Пак Хю Жинийг 4:1 гэсэн харьцаагаар яллаа.
Улмаар манай тамирчин нөгөөдөр БНХАУ-ын Ли Цян Вентэй алтан медалийн төлөө тоглохоор болов. Өнөөдөр өрсөлдсөн манай нөгөө боксчин Э.Номундарь хагас шигшээд Японы Мику Оикавад ялагдсанаар хүрэл медаль хүртэж байна.