Зүүн Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээн Налайх дүүрэгт үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Монголын баг эрэгтэй бөөрөнцөг түлхэлт болон 4х400 метрийн холимог буухиа уралдаанаас медаль хүртлээ.
4х400 метрийн холимог буухиад БНХАУ-ын баг 3:32.63 минутын амжилтаар түрүүлж, Хятадын Хонконгийн баг 3:40.83 амжилтаар удаалсан бол Монголын баг 3:54:51 амжилтаар хүрэл медаль хүртсэн юм. Харин БНСУ-ын баг алдаа гарган 4 дүгээр байрт орсон байна.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтэд С.Цэрэнжамц хүрэл медаль хүртлээ. Өчигдөр манай тамирчдаас эмэгтэй 3000 метрийн гүйлтэд Д.Ганцэцэг мөнгө, эмэгтэйчүүдийн 1500 метрт Б.Сэлэнгэ хүрэл медаль авсан билээ.
Ингэснээр манай хөнгөнийхөн 1 мөнгө, 3 хүрэл медалийн эзэд болоод байна.