Астана хотноо болж байгаа жюү жицүгийн Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний 73 кг-д барилдсан Б.Бат-Эрдэнэ эхний тойрогтоо хийлж, 2, 3, 4 дүгээр тойргууддаа Румын, Казахстан, БНСУ-ын бөхчүүдийг ялсан байна.
Харин аваргын төлөөх барилдаанд Канад улсын тамирчинтай учраа таарч хожигдсоноор мөнгөн медаль хүртжээ. Ийнхүү Б.Бат-Эрдэнэ Монголоос жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарсан анхны тамирчин болж түүхэнд бичигдлээ.