Казахстаны Астана хотноо зохион байгуулсан олон улсын Таеквондогийн 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг оролцож, 4 мөнгө, 2 хүрэл медалийн эзэн боллоо.
Дэлхийн 83 орны тамирчид оролцсон тус тэмцээний хувийн тулаан буюу -72 кг , хувийн түль таван дан, хувийн хатуу биет хугалах төрөлд тус бүр мөнгө, багийн төрлөөр хоёр хүрэл, нэг мөнгөн медалийг хүртсэн байна.
Ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг нь олон улсын таеквондогийн спортоор 1995 оноос хойш 28 дахь жилдээ хичээллэж байна.
Энэ хугацаанд улсын аварга шалгаруулах тэмцээнээс 22 алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, 7 мөнгө, 3 хүрэл медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэн болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.