Хоёр өдөр /2023.08.31-09.01/ үргэлжилж буй тус уулзалтаар ЮНЕСКО-гийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, Рио Тинто ХХК (RTM) хамтран ЮНЕСКО-д бүртгэлтэй газрууд болон тус нутагт оршин сууж буй иргэдийн нийгмийн оролцоо, эдийн засагт оруулах хувь нэмрийг дэмжих, ЮНЕСКО-д бүртгэлтэй газруудын тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын болон геологийн өвд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилготой “Соёлын болон Геологийн өвөөр дамжуулан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Тус уулзалтад Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Рио тинто ХХК, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-ийн соёлын өвийн, ЮНЕСКО-ийн Байгалийн өвийн асуудал эрхэлсэн олон улсын шинжээчид, Соёлын биет бус өв, хүн ба шим мандлын нөөц газрууд, геопаркийн асуудлаарх үндэсний шинжээчид, Хөгжлийн түнш байгууллагууд: ЖАЙКА, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк мөн ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, орон нутгийн удирдлагууд оролцож байна.