Стандарт хэмжил зүйн газар болон Эрчим хүчний яам, ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн (РТВ) хооронд хэрэгжиж буй “Монгол Улсын Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцээр дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд бүх оролцогч талуудад зориулсан цахим сургалт 2023 оны 08 дугаар сарын 28-31-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Сургалтад СХЗГ-ын Хэмжил зүйн бодлогын газар, Хэмжил зүйн хүрээлэн, Хэмжих хэрэгсэл, шалгалт баталгаажуулалтын газар, 21 аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсүүд, ЭХЯ, ШУТИС-ЭХС, ЦДҮС, УБЦТС, УБДС, ДЦС-4, ДЦС-3–ийн холбогдох 100 гаруй мэргэжилтнүүд хамрагдсан юм.
Сургалтын хүрээнд ХБНГУ-ын чанарын дэд бүтцийн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа, хэмжил зүй, тохирлын үнэлгээний итгэмжлэл, шалгалт тохируулга, баталгаажуулалтын лаборатори (цахилгаан, хий, дулааны тоолуур, масс, даралт, PV, салхи)-ийн онцлог, үйл ажиллагаа, хэмжлийн нэгж дамжуулалт, нарийвчлал, шалгалт тохируулга, үр дүнг боловсруулах аргачлалтай танилцав.