Монголын Тэргэнцэртэй сэлэмний холбооны баг тамирчид БНСУ-ын Бусан хотод зохиогдож буй Дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцлоо.
Тус тэмцээн нь Монголын баг тамирчдын оролцож буй 2 дахь олон улсын тэмцээн бөгөөд Монгол Алдар сургуулийн тамирчин Д.Цолмон, "Мобиком Корпораци" ХХК-ын тамирчин Ж.Нарантунгалаг нар "Парис 2024" паралимпын наадмын эрхийн оноогоо ийнхүү ахиуллаа.
Мөн олон улсын шүүгчийн эрх олгох сургалтанд Б.Гэрэлмаа амжилттай оролцож Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ажиллалаа. Дараагийн тэмцээн "Ханжоу 2023" Азийн наадам. Монголын тэргэнцэртэй сэлэмний холбооны 6 тамирчин ганцаарчилсан болон багийн төрөлд оролцоно.
Тус тэмцээнийн Ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан Emart нийт хамт олон, Нислэгийн хөнгөлөлт дэмжлэг үзүүлсэн JEJU air , Тэргэнцэртэй Баатрууд төслийг санаачлан хэрэгжүүлэгч JCI Progress салбар байгууллагын нийт гишүүд дэмжигчид хандивлагч гишүүддээ МҮПХ-ноос гүн талархал илэрхийлж байна.