БНХАУ-ын Ханжөү хотноо 2022 оны 9 дүгээр сард зохион байгуулах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдож, 2023 оны есдүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ.
Монгол Улсын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг энэхүү наадмын хөлбөмбөгийн тэмцээний "B" хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны шигшээ багуудтай өрсөлдөх юм. Харин эмэгтэйчүүдийн шигшээ баг "А" хэсэгт зохион байгуулагч БНХАУ болон Узбекистаны шигшээ багуудтай нэг хэсэгт оржээ. Ингээд та бүхэнд хэсгийн тоглолтуудын хуваарийг хүргэж байна.
Тус наадамд оролцох шигшээ багийн тоглогчдыг тун удахгүй зарлах бөгөөд Монголын хөлбөмбөгийн холбооноос эрэгтэй, эмэгтэй шигшээ багууддаа бэлтгэл сургуулилтад нь амжилт хүсэж байна.