МХБХ-ны удирдлагууд Монголын хөлбөмбөгийн хөгжлийн төлөө зүтгэж байсан Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, Анхны шигшээ багийн тамирчид болон гавьяаныхаа амралтад гарсан ахмад ажилтнуудаа сар шинийн босгон дээр хүлээн авч хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
Энэ уулзалтад АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБ-ийн дарга Д.Тэрбаатар болон хэлтсийн дарга нар оролцов.
Монголын хөлбөмбөгийн төлөө зүтгэж байсан ахмад тамирчид цаашид энэхүү спортыг сурталчилан дэлгэрүүлэх үйлсэд МХБХ-той бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.
Монголын Хөлбөмбөгийн түүхийг бүтээгч, өнөөгийн бидний үлгэр дууриалал, ахмад үеийн тамирчид, зүтгэлтнүүддээ XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Харагчин Туулай жилийн сар шинийн баярын мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг МХБХ-ноос хүсэн ерөөлөө.