Өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 13-ны Пүрэв /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
07.30 цагт ОБЕГ-т: НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран “Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө хамтдаа” уулзалт зохион байгуулна. Утас: 9902-6292.
08.00 цагт “Cosy Club”-д: Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга сэтгүүлчидтэй уулзана.
09.00 цагт “Туушин” зочид буудалд: Азийн наадмаас медаль хүртсэн баг тамирчдад Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга нар хүндэтгэл үзүүлж, зарим тамирчныг шагнаж урамшуулна.
09.00 цагт ЗТХЯ-нд: Орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах сонгон шалгаруулалт зарласан Өмнөговь, Ховд, Дорнод, Хөвсгөл аймгийн нисэх буудлуудын талаар танилцуулна. Утас: 85100-098, 8911-7531.
10.00 цагт “Шангри Ла” зочид буудалд: "Mining week-2023" 5 дахь өдрөө үргэлжилнэ. Утас: 9204-9000.
10.30-2.30 цагт Хэвлэлийн хүрээлэнд: Агаар, орчны чанарын талаарх хэлэлцүүлэг болно. Утас: 9903-1900.
11.00 цагт "UG ARENA"-цогцолборт: БНХАУ-ын циркийн тоглолтын талаар мэдээлнэ. Утас: 8806-0290.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд: Гадаадын хөрөнгө оруулалттай "Зүүн Ази хөгжил" ХХК-ийн өмчлөлийн барилгыг нэр бүхий иргэд хуурамч гэрээ, бичиг баримтаар шилжүүлэн авсан талаар мэдээлнэ.
11.30 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: Байгаль орчноо хамгаалах үйл ажиллагаа дарамт шахалттай тулгарч байгаа талаар Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
“Мишээл Экспо” төвд нээгдсэн “Ulaanbaatar-Photo Week-2023” үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.
Өнөөдөр: Чойжин ламын сүм музейн засвар дууссан талаар мэдээлнэ.
Төв аймгийн төв Зуунмод хотод: “Нээлттэй Төв аймаг” өдөрлөг, форум болно.