Өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 18-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09.00-17.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбооноос иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө.
Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10.00 цагт “Блью Скай” зочид буудалд: Нийгмийн энтрепренёрүүдийн нэгдсэн чуулган болно.
11.00 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: Азийн аваргын алт, мөнгө, хүрэл, Дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ Б.Чинзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: Баян-Өлгий аймгийн удирдлага болон түүний хамсаатнууд Монгол Улсын тусгаар тогтнолд заналхийлж байх магадлалтай байгаа талаар мэдээлнэ.
17.00 цагт МҮХАҮТ-д: Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах Үндсэн чиглэлийг бизнес эрхлэгч нарт танилцуулна.
“Монументаль” арт галлерейд: “Оюутны стратегийн өмгөөлөл ба нөлөөлөл-2023” хөтөлбөрийн хүрээнд “Хязгааргүй” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ. Үзэсгэлэн 10-р сарын 21-нийг дуустал гарна.