АНУ-ын иргэн, доктор, профессор Сөнхий Юүнэ, Онцгой байдлын сургуульд зочин багшаар уригдан ажиллаж байна.
Тэрбээр хоёр жилийн хугацаатай ажиллах бөгөөд тус сургуулийн захирал, доктор, дэд профессор, дэд хурандаа Н.Батсайхантай хамтран ажиллах гэрээгээ байгууллаа.
Доктор, профессор Сөнхий Юүнэ нь нисэхийн нефтийн инженер мэргэжилтэй, 1995 онд АНУ-ын Лос Анжелес хотын Калифорни мужийн Их сургуульд химийн инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, АНУ-ын Войнг компанийн хүндэт ажилтан юм.
Зочин багш, Онцгой байдлын сургуулийн багш, сонсогч, суралцагч нарт болон ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн инженер, техникийн ажилтнуудад англи хэлний хичээл заана. Мөн “Галын техник шинжилгээний лаборатори”-ийн техник тоног төхөөрөмжийг нийлүүлэх чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллахаар гэрээнд тусгагдсан байна.