Ховд аймгийн Булган боомтоос Баян-Өлгийн Цагааннуур боомт хүртэлх авто замаар транзит тээврийг эхлүүлээд байна.
Улмаар өдөр бүр 10 ачааны автомашин БНХАУ, ОХУ-н хооронд хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, электрон барааны сэлбэг хэрэгсэл, хувцас зэрэг ачааг тээвэрлэх юм байна.
Манай улсын эдийн засгийн 2 дахь коридор ийнхүү нээгдэж Засгийн газраас дэвшүүлсэн Боомтын сэргэлтийн бодлого бодит биеллээ олж, Азийн авто замын сүлжээний АН-4 замаар транзит тээвэр явах болсныг ЗТХЯ-наас мэдээлэв.
Ташрамд дуулгахад, БНХАУ, ОХУ цаашлаад Ази Европыг холбосон баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг 2022 оны сүүлээр бүрэн ашиглалтад оруулсан юм.