БНХАУ-ын Ханжоу хотноо болж буй Азийн зуны спортын наадмын пара жүдо бөхийн төрөлд дасгалжуулагч Ч.Нарантуяагийн удирдлага дор эрэгтэйчүүдийн +90 кг жинд Ази тивийн аварга Д.Ганбат алтан медалийн төлөө Казахстаны бөхтэй барилдаж, цэвэр ялснаар аваргын алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ.
Д.Ганбат нь Азийн наадамд хамгийн олон оролцсон монгол тамирчин бөгөөд Азийн наадмын иж бүрдэл медальтай болж байна. Түүнчлэн Азийн наадмын Монголын багийн 20 дахь медальтан боллоо.