Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2023 оны 15 дугаартай удирдамжтай “Өрсөлдөөн-Хэрэглэгчийн эрх орон нутагт” нэгдсэн арга хэмжээ бүсчилсэн байдлаар явагдаж байгаа бөгөөд Булган, Дархан-Уул, Төв, Орхон, Сэлэнгэ аймгийг хамруулсан төвийн бүсийн ажлын хэсэг өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна. Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Ганболд нар төвийн бүсийн ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ШӨХТГ-ын орон тооны гишүүн О.Батмөнх болон ажлын хэсгийн гишүүд оролцож, агентлагийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны талаар болон "Өрсөлдөөн-хэрэглэгчийн эрх орон нутагт" нэгдсэн арга хэмжээний зорилгыг товч танилцуулав. Талууд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад орон нутагт тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.