Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны 10 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 4-9 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 13-15 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 11-13 хэм дулаан байна.
2023 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 01 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 29-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 28-30-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28, 29-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 30, 31-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.