Цагдаагийн ерөнхий газраас Монголбанк, Монголын Банкуудын холбоо, Арилжааны 12 банктай хамтарсан “Цахим залилах болон мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх шуурхай баг” байгуулах нэгдсэн уулзалт зохион байгуулагдлаа.
Арилжааны банкуудаас цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд 24 цагаар ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
Мөн уулзалтаар Банкны тухай хууль, Эрүүгийн хууль болон “Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-д цагийн үеийн шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах саналыг эрх бүхий байгууллагад уламжилж, хамтран ажиллахаар боллоо.