Оман улсын Мускат хотод Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-10-ны өдрүүдэд болов.
Тэмцээнд Монгол Улсаас 19 шатарчин 2300, 2000, 1700 хүртэлх гэсэн гурван чансааны ангилалд оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөө.
Тэднээс 2000 хүртэлх ангилалд өрсөлдсөн Д.Амарсайхан 8 өргөөс 8 хожсоноор тэмцээн өндөрлөхөөс нэг өргийн өмнө алтан медаль хүртэж, сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болсон бөгөөд тэрбээр 2019 оны тус тэмцээнээс анхны түрүүгээ авч байв.
Шатар сонирхогчдын ДАШТ-д түрүүлсэн Монголын тамирчид:
2011 онд GM С.Билгүүн
2011 онд WFM Б.Ану
2013 онд WFM Б.Янжинлхам
2014 онд FM Г.Мөнхбаяр
2016 онд FM Э.Хулан /2 төрөлд аварга/
2017 онд WIM Б.Баярмаа
2018 онд WIM Б.Баярмаа
2019 онд WFM Б.Халиун
2019 онд FM Б.Амарсайхан нар түрүүлжээ.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо