Туул гол Сонгино доодоос Алтанбулаг орчимд 6 дугаар зэргийн “Маш бохир” ангилалд орж усны чанар муудсан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Аялал жуулчлал Байгаль орчин Эрүүл мэнд Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
18 минут 24 секунд

Туул гол Сонгино доодоос Алтанбулаг орчимд 6 дугаар зэргийн “Маш бохир” ангилалд орж усны чанар муудсан байна

Хэвлэлийн мэдээ 2023.11.10

БОАЖЯ-наас сар бүрийн эхэнд Хэвлэл мэдээлэл олон нийтэд цаг үеийн болон бусад асуудлаар нээлттэй мэдээлэл өгдөг “Хэвлэл мэдээллийн бага хурал”-ын ээлжит хурлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

Энэ удаагийн хуралд тус яамны газар, хэлтэс болон харьяа газруудын дарга, холбогдох албан хаагчид дараах сэдвийн хүрээнд оролцож байна.

ХУРАЛД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ СЭДЭВ

1. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлууд болон өвлийн аялал жуулчлалын хөгжүүлэх чиглэлээр хийгдэх ажил,

2. Уур амьсгалын өөрчлөлтийн Суурь конвенцынталуудын ээлжит 28 дугаар бага хурал (COP 28)-д оролцох мэдээлэл танилцуулга,

3. 2023 оны өвөлжилтийн бэлтгэл, өвлийн цаг агаарын ерөнхий прогноз,

4. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах үйл ажиллагааг цахимжуулах талаар хийж хэрэгжүүлж буй ажлын мэдээлэл,

5. Байгаль хамгаалагчдын үндэсний чуулган зохион байгуулах,

6. Салбарын хяналтын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдсан 69 объекттой холбогдох мэдээлэл,

7. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 41.5 сая мод тарьж, зохих арчилгаа, хамгааллын ажлыг гүйцэтгэсэн байна. Ойн мэргэжлийн байгууллагуудын түвшин тогтоох үзлэгийн тайлан мэдээлэл,

8. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд 2020-2023 оны 11 сарын байдлаар 4,7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Хуулийн хэрэгжилт, биелэлтийн танилцуулга,

9. Цаг үеийн болон бусад холбогдох асуудалд хариулт өгөх.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР: 11 дүгээр сарын 09-ний өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-36.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант 36.0 см, Өндөрширээт 24.0 см, Увсын Малчин 21.0 см, Увсын Түргэн, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Булганы Могод 19.0 см, бусад нутгаар 0.0-15.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

САЛБАРЫН ХЯНАЛТЫН ГАЗАР: Салбарын хэмжээнд 2023 оны 10 дугаар сард 196 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 124 гомдол мэдээллийг шийдвэрлэж 36 гомдолд зөрчлийн хэрэг нээж өнөөдрийн байдлаар 14 гомдол мэдээлэл шалгагдаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нийт 153 иргэн, аж ахуйн нэгжид 120.200.0 мянган төгрөгийн торгууль оногдуулснаас 77.250.0 мянган төгрөг буюу (64.27%) төлөгдсөн байна. Мөн 66 иргэн, аж ахуйн нэгжид 518.125.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр ноогдууллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбарын Улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжаар улсын хэмжээнд 7 чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Арьс шир, ноос ноолуур, мах боловсруулах үйлдвэрүүдийн бохир ус цэвэрлэх байгууламжид урьдчилан сэргийлэх хяналт шалгалт;

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад нийт 69 обьект хамрагдсан ба 41 мах боловсруулах төхөөрөх үйлдвэр, 20 арьс шир боловсруулах үйлдвэр хаягдал усыг төвийн шугамд нийлүүлж байна. Эдгээр үйлдвэрийн 27 нь бага оврын урьдчилан цэвэрлэх байгууламжтай, 24 буюу 34 хувь хаягдал усыг мэргэжлийн байгууллагатай гэрээний үндсэн дээр хаягдал усыг зөөврөөр зайлуулж байна. Дээрх бага оврын цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний түвшин дунджаар 63 хувьтай байна.

Шалгалтад хамрагдсан обьектуудын эрсдэлийн түвшинг үнэлэхэд 12 буюу 24 хувь нь их, 22 буюу 44 хувь нь дунд, 16 буюу 32 хувь нь бага эрсдэлтэй, эрсдэлийн түвшин дунджаар 36.5 хувьтай, хуулийн хэрэгжилт 65.3 хувьтай байна.

Хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан нөхцөл шаардлагыг биелүүлдэггүй, тухайн жилийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгүй, ус ашиглах зөвшөөрөл дүгнэлтгүй, ариутгах татуургын шугамд нийлүүлж буй хаягдал усны умбуур бодис, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, био химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ нь MNS 6561:2015 стандартын шаардлага хангадаггүй, үйл ажиллагаанаас гарсан хог хаягдлыг ангилан ялгаж, эрх бүхий байгууллагад шилжүүлдэггүй, үйл ажиллагаандаа дотоод хяналт тавьдаггүй зэрэг зөрчил дутагдлууд нийтлэг гарч байна.

Хяналт шалгалтаар давхардсан тоогоор 496 зөрчил дутагдал илэрч, 59.46 хувийг арилгуулсан байна. Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн 291 заалттай 51 албан шаардлага хүргүүлж, 16 аж ахуйн нэгжид 22 400 000 төгрөгийн торгох шийтгэл, 9 400 000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулаад байна.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР: Тус яам нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан иргэд, хуулийн этгээдэд шуурхай хүртээмжтэй хүргэх ажлыг эхлүүлээд байна. Засгийн газрын 2023 оны 100 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, улсын хэмжээний 17 тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд газар ашиглагч иргэн, хуулийн этгээдийн газар ашиглахтай холбоотой үйлчилгээний хүсэлтийг цахимаар илгээж, хүсэлтийн явцыг хянах бүрэн боломжтой болж байгаагаар олон нийтэд нээлттэй, шуурхай төрийн цахим шилжилтийг дэмжин, хүнд суртал, чирэгдэлийг арилган, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, шийдвэр гаргах явц болон төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй болгох нөхцлийг бүрдүүлж байна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР: Энэ оны 11 дугаар сарын 03-ний өдрийн байдлаар 600 мянга гаруй жуулчин Монгол Улсад ирж, дунджаар 1 тэрбум орчим ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт оруулаад байна.

Аялал жуулчлалын мэргэжлийг сонгон амжилттай суралцаж буй оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог дээшлүүлэх, тэдний авьяас, чадвар, хүсэл сонирхлыг урамшуулан дэмжих, мэргэжлийн ур чадварыг нь хөгжүүлэх, өндөр оноотой төгсөгчдийг тус мэргэжлээр элсүүлэх замаар шинэ элсэгчдийн чанарыг дээшлүүлэх зорилгоор сурлага, хариуцлага, манлайлал, мэргэжлийн өсөлт, хүсэл эрмэлзэлтэй шилдэг 20 оюутныг батлагдсан журмын дагуу шалгаруулан, БОАЖ-ын сайдын тэтгэлгийг гардуулсан.

Аялал жуулчлалын статистик тооцох аргачлалыг шинэчлэн батлах ажлын хүрээнд Үндэсний статистикийн хороо, Монгол банк, Хил хамгаалах ерөнхий газартай 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар:

• Монгол Улсын хилээр нэвтрэх гадаадын иргэд, жуулчдын тоо гаргах маягтын төсөлд саналаа хүргүүлж ҮСХ-ны удирдлагын зөвлөлийн эхний хурлаар ороод байна. Энэхүү маягт батлагдсанаар гадаадын жуулчдыг тоолдог статистик маань олон улсын аргачлал, зөвлөмжтэй уялдаж гарах суурь тавигдах юм.

• Аялал жуулчлалын дагуул дансны аргачлалыг Монгол Улсад нэвтрүүлэх ажлын хүрээнд статистикийн маягт аргачлалд саналаа өгсөн.

• Аялал жуулчлалын статистик тооцох аргачлалыг ДАЖБ суурь 145 үзүүлэлт, TSA суурь дата, аялал жуулчлалын өрсөлдөх чадварын судалгааны шалгуур үзүүлэлтийг тусган төслийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна.

Монголын аялал жуулчлалын салбарын нэгдсэн цугларалт, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ, борлуулалт, танилцуулгыг олон нийтэд хүргэх үзэсгэлэнг дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагатай уялдуулж “Ногоон хөрөнгө оруулалт-Бидний ирээдүй” уриан дор зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, шинэ үеийн хөгжлийн бодлогыг сурталчлан таниулах хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллалаа. ITM (International Travel Mart) үзэсгэлэнд 20 аймгийн тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгч, урлаг соёлын 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага бие даан оролцлоо.

Аялал жуулчлалын улирлыг уртасгах, 11, 12, 01, 02, 03, 04 дүгээр саруудад жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газарт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг танилцуулан ажиллаж байна.

ЗГХА, ОЙН ГАЗАР: Энэ жил улсын хэмжээнд мод үржүүлгийн газруудын бүртгэл, тарьц, суулгацын нөөцийн хэмжээг тодорхойлох ажлыг зохион байгууллаа. Тооллогоор улсын хэмжээнд 452 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 76 иргэн, 25 нөхөрлөл, 351 аж ахуй нэгж байгууллагууд нийт 21 овог, 52 төрөлд багтах 124 зүйлийн 62,978,816 /жаран хоёр сая есөн зуун далан найман мянга найман зуун арван зургаан/ ширхэг тарьц суулгацын нөөцийг бүрдүүлсэн. Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад даруй 5 дахин үзүүлэлт болно. үүнээс дүгнэхэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх тарьц, суулгацын нөөцийг дотоодоосоо бүрдүүлэх бүрэн боломжтой байна.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 41.5 сая мод тарьж, зохих арчилгаа, хамгааллын ажлыг гүйцэтгэж, цахим хуудас, ухаалаг утасны аппликейшн шинээр хөгжүүлэн таригдсан модны тооллого, мод үржүүлгийн газруудын байршил, тарьц суулгацын нөөц, үнийн мэдээлэл, мэргэжлийн байгууллагуудын хүчин чадал, мод тарих сонирхол бүхий иргэд болон санхүүжүүлэгч байгууллагын бүртгэл, хяналт, мониторинг гэсэн үндсэн бүтэцтэй системийн хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэсэн.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймгуудын төлөөллүүдийг хамарсан баруун бүсийн зөвлөгөөнийг Баянхонгор хотод зохион байгуулсан. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын төлөөллүүдийг оруулсан зүүн бүсийн уулзалт, зөвлөгөөнийг Дорнод аймгийн Баян-уул суманд зохион байгуулан үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн зарим шийдвэр, зөвшилд хүрээд байна. Эдгээр уулзалтуудад амлалт авсан ул уурхайн аж ахуйн нэгж байгууллагууд, аймгуудын холбогдох байгууллагуудын төлөөлөл, хувийн хэвшил зэрэг оролцогч талуудыг хамруулсан.

Ойн мэргэжлийн байгууллагуудын түвшин тогтоох үзлэг :“Ойн тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хот, 10 аймагт үйл ажиллагаа явуулж буй “ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх”, “ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах”, “байгалийн дагалт баялгийг хамгаалах, ашиглах” ойн мэргэжлийн байгууллагуудад түвшин тогтоох үзлэгийг зохион байгуулууллаа. Үзлэгт үйл ажиллагаа явуулж буй 516 ойн мэргэжлийн байгууллагаас 450 буюу 87.2 хувь нь хамрагдлаа.

ЗГХА, УСНЫ ГАЗАР: Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдаж, 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр усны нөөцийг бага бохирдуулбал бага, их бохирдуулбал их төлөх зарчмыг баримтлан хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжих асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулинд Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр ус бохирдуулсны төлбөр төлөгч байна гэж заасан байдаг.

Улсын төсөвт 2020 оноос хойш 2023 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 4.71 тэрбум төгрөг төвлөрсөн байна.Ногдуулсан төлбөрийн 60 орчим хувь нь Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас хүрээлэн буй орчинд нийлүүлсэн хаягдал усны төлбөр байна. Сүүлийн жилүүдэд ус ашиглагчид болон хэрэглэгчид төрөл бүрийн химийн бодисын агууламж өндөртэй гоо сайхан, цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг ахуйн хэрэглээндээ ихээр хэрэглэх болсноос хаягдал усанд химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ихсэж, улмаар цэвэрлэх байгууламжийн идэвхит лаг буюу бичил биет амьтныг устгах, биологи цэвэрлэгээний түвшинг бууруулах нөхцөл болж байна. Төлбөрийн орлогын 70 гаруй хувь нь уул уурхайн салбараас төвлөрсөн байна.

Хот суурин газрын гадаргын усны чанар, бохирдол:Нийслэл хотын суурьшлын нөлөөгөөр Туул голын бохирдолд нөлөөлдөг хамгийн том эх үүсвэр нь Төв цэвэрлэх байгууламж болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бусад цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдсэн ус Туул гол, түүний цутгал голуудад нийлүүлэгдэж байна. Үүнд: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн урьдчилсан цэвэрлэх байгууламжаас гарч буй хаягдал ус Улиастай голд, Дамбадаржаагийн цэвэрлэх байгууламж Сэлбэ голд, Баянгол буюу Найрамдал зуслангийн цэвэрлэх байгууламж Баян голд, Төв цэвэрлэх байгууламж болон Нисэх, Био тосгон, Био комбинат ТӨХХК-ийн цэвэрлэх байгууламжууд нь цэвэрлэсэн хаягдал бохир усаа Туул голд тус тус нийлүүлдэг.

Байгаль орчин, хэмжилзүйн төв лабораторийн 2022 он, Усны газрын Хяналтын төв лабораторид 2023 ондТуул голын усны чанарт хийсэн шинжилгээний дүнг “Усан орчны чанарын үзүүлэлт. Ерөнхий шаардлага. MNS 4586:1998“ стандарттай харьцуулахад: 2022 онд Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд Туул голын усны эрдэсжилт, хүчилтөрөгчийн горим болон бусад бохирдуулах бодис хэвийн, харин хотын Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус Туул голд нийлснээс доош голын усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 6.80 – 181.7 мгО/л хүрч стандартаас 2.3 – 60.6 дахин, эрдэс фосфор /Рэрд/ 1.74 – 5.64 мгР/л хүрч стандартаас 17.4 – 56.4 дахин,аммонийн азот /NH4/-ын агууламж өвөл, хаврын улиралд 2.07 – 38.20 мгN/л, зуны улиралд 1.18 – 4.60 мгN/л-т тус тус хүрч стандартаас 3-76 дахин, нитритийн /NO2-/-ын агууламж 0.033 - 0.354 мгN/л хүрч стандартаас 1.6 – 17.7 дахин тус тус давсан буюу усны чанарын индексээр маш бохир ангилалд орж байсан. Харин 2023 онд Улаанбаатар хот орчимд Туул голын усны эрдэсжилт, бичил элементийн үзүүлэлт хэвийн, харин биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ/-ийн агууламж 1375 мг/лхүрч стандартаас 27,5 дахин, Химийн хэрэгцээт хүчилтөрөгч 528 мг/л хүрч стандартаас 26,4 мг/л дахин давсан буюу бохирдлын хэмжээ ихэсч маш бохир ангилалд байна.

Улаанбаатар хотын орчимд хавар, зуны улиралд гол дагасан ард иргэдийн үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол нэмэгдэж байна. Үүнд: шар усны үер, голын усанд орох, машин тэргээ угаах зэргээс үүдэн усны нитрит /NO2/, нитратын /NO3/, фосфор/Р/-ийн агууламж Сонсголон, Сонгино дээд цэгийн орчимд стандартын хүлцэх дээд агууламжаас бага зэрэг давсан тохиолдол илэрсэн байна.

Улаанбаатар хотоос доош буюу Сонгинын гүүрний доод хэсэгт Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус нийлүүлснээс доош Сонгино доодоос Алтанбулаг хяналт шинжилгээний цэгийн орчимд 2021 оны хяналт шинжилгээний дүнгээр 4 дүгээр зэргийн “Бохирдолтой” ангилалд багтаж байсан бол 2022 оны хяналт шинжилгээний дүнгээр 6 дугаар зэргийн “Маш бохир” ангилалд орж усны чанар муудсан байна.

Усны бичил амь судлалын шинжилгээгээр Сэлбэ голын эхэнд болон урсац дундын хэсгээс нянгийн бохирдол Гэдэсний савханцар, Халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрч байгаа нь голын усны орчин хүн, амьтны ахуйн бохирдол их байгааг харуулж байгаа тул халдварт өвчин үүсэхээс сэргийлж бохирдсон хөрс, орчныг ариутган халдваргүйжүүлэлт хэрэглэн ариутгал хийх шаардлагатай.

Химийн шинжилгээний үр дүнгээр Химийн хэрэгцээт хүчилтөрөгч болон Биологийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ Хүрээлэн буй орчин, усны стандартаас хэтэрсэн төдийгүй Хүрээлэн буй орчин.Хаягдал ус MNS 4943:2015 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 10 дахин өндөр үзүүлэлттэй байгаа нь усны бохирдол хэт өндөр байгааг илэрхийлж байна.

Аялал жуулчлалаар 1 тэрбум орчим ам.долларын орлого оржээ
Аялал жуулчлалаар 1 тэрбум орчим ам.долларын орлого оржээ
 
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна