Хонконг хотноо 11 дүгээр сарын 25-26-нд зохион байгуулсан Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээн болох Хонконгийн нээлттэй тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 2 тамирчин оролцож алт, хүрэл медаль хүртжээ.
Тодруулбал ОУХМ Энхтайваны Сумъяабазар 60 кг жинд алтан медаль, +100кг-д Өсөхбаярын Пэрэнлэйжамц хүрэл медаль тус тус хүртсэн байна.