Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2023 оны хоёрдугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд болон өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 5-8 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. 3-5 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. 5-7 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай 4-6 хэм хүйтэн байна.
2023 оны 02 дугаар сарын 24-28 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
26-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.