Мэргэжлийн боксын замналаа үргэлжлүүлж АНУ-д тулалдахаар очсон гавьяат Э.Цэндбаатар Нью Йорк хотын Манхэттэн дахь Times square's "Sony Hall" танхимд Америкийн рингэнд анхны ялалтаа байгуулав.
Дөнгөж сая буюу /2023.02.23/ Улаанбаатарын цагаар өнөөдрийн 8 цагийн цагийн орчимд Нью-Йорк хотын алдарт Таймскуэр дүүрэгт байрлах Парамонт буудлын “Сони Холл” танхимд сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга , Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар Никарагуа улсын тамирчин "Baby face" хочит, 28 настай Жованни Гутьеррестай /16 тулаан, 11 ялалт (4КО), 4 ялагдал, 1 тэнцээ) тулалдан, 3 дугаар раундад нокаутаар ялж, мэргэжлийн рингэнд 4 тулаан хийж, 4 ялсан амжилттай боллоо.
Мэргэжлийн боксын рингэнд шилжээд байгаа Э.Цэндбаатар өмнөх 3 тулаанаа ОХУ-д хийж ялалт байгуулсан бол АНУ-д ийнхүү анх удаагаа тулалдаж ялалт байгуулав.
Энэ тулааныг Boxing insider промоушн зохион байгуулсан юм.
Тулааны дараа Э.Цэндбаатар: “Би улам сайн бэлтгэл хийж, мөрөөдөлдөө хүрмээр байна. Миний мөрөөдөл бол Бүх холбооны аваргын бүсийг авах хэмээн ярилаа.
Никарагуа улсын хашир туршлагатай боксчин Гутиересийг 3 дугаар үед илт илүүрхэн хожив.
Ц.Энхтүвшин /Таван цагираг сонин/