Сагсан бөмбөгийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан 2 дугаар шатны F хэсгийн тоглолтууд өнөөдөр Улаанбаатар хотноо UG Arena-д эхэллээ.
Тус хэсгийн эхний тоглолт Малайз - Сингапурын шигшээ багууд хооронд өрнөхөд Малайзын шигшээ баг 75:69-өөр хожсон байна. Эхний хоёр үе дараалан 14:15, 13:19-өөр бага оноо авч хожигдож явсан Малайзчууд сүүлийн хоёр үед 26:21, 22:14-өөр оноог өөрийн багт эргүүлэн хожив.
Малайзын И Хоу Вон хамгийн өндөр буюу 22 оноо авч багаа тэргүүлсэн бол Чун Хон Тин 16, Шиан Фу Уи 13 оноотой удаалжээ. Харин Сингапураас Ши Ю Нг 17 оноо авч багаа хошуучиллаа.
Урьдчилсан 1 дүгээр шатны D хэсэгт Монголын шигшээ баг Малайзыг 94:92-оор хожсон бол өнөөдөр 19.00 цагаас Монголын шигшээ багтай тоглох Хонконг C хэсэгт Сингапурыг 74:50-иар хожиж байв.
C болон D хэсгийг тэргүүлэгч Тайланд, Гуамын шигшээ багууд 16.30 цагаас тоглож байна.
Монголын сагсан бөмбөгийн холбоо