Монголын цанын спортын үндэсний шигшээ багийн тамирчин Ариунсанаагийн Энхтуул туулай жилийн анхны уралдаан болох Словени улсын Планикад болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай уралджээ.
Тэрбээр гүйлтийн цанын тэшилтийн техникийн 5 км-ийн зайд 38 тамирчнаас өндөр амжилт үзүүлж 4 дүгээр байрт шалгарсан байна. Монголын цанын холбооноос А.Энхтуулд нийт цаначдынхаа өмнөөс халуун баяр хүргэхийн ялдамд ДАШТ-д оролцож буй бусад тамирчдадаа өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөв.