Өсвөр үеийг эх оронч хүмүүжил, сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтийн хор уршиг, хууль, эрх зүйн танин мэдэхүй олгох “Өсвөрийн сэргийлэгч-2023” тэмцээнийг Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Баянзүрх дүүргийн цагдаагийн газар, дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулав.
Энэхүү тэмцээнд Ерөнхий боловсролын 15 сургуулийн багш, өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн 120 сурагч мөн тус цагдаагийн газрын хэсгийн байцаагч нар хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлж, мэргэжил, арга зүйгээр ханган амжилттай оролцсон юм.
Тэмцээний “Тэргүүн байр”-т С.Оюунбат багштай 97 дугаар сургуулийн “Сансарын цуурай” баг, “Дэд байр”-т Б.Дорждэрэм багштай 157 дугаар сургуулийн “Together” баг, “Гутгаар байр”-т Б.Батзаяа багштай 102 дугаар сургуулийн “Хар сүлд” баг тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцсон нийт хүүхэд багачууддаа цаашдын сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе!