Улсын хэмжээнд барьж байгуулсан 5800 гаруй барилга газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг шалгах ажлыг хэрэгжүүлж эхэлнэ.
Энэхүү шалгалтаар газар хөдлөхөд эдгээр барилга, байгууламж яах вэ гэдэг нь тодорхой болно гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээллээ.
Барьсан барилга газар хөдлөлтөд хэр тэсвэртэй эсэхийг шалгахаас гадна гаднаас импортолдог арматур, цемент чанарын шаардлага хангаж байна уу, үгүй юу гэдгийг лабораторид нарийн шалгуулахаар тогтжээ.
Мөн орон сууцны үнэ огцом өссөн нь үндэслэлттэй эсэхийг судлах, нарийвчлах Ажлын хэсэг гаргасан тухай БХБ-ын сайд онцолжээ.