Тариалан үйлдвэрлэлийн нэгдсэн систем нь газар тариалангийн үйлдвэрлэлийн тариалалт, ургац, арчилгааг бүртгэлжүүлэн, хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэгчдээс зах зээлд бэлтгэн нийлүүлж буй ургамал, түүний гаралтай бүтээгдэхүүнд гарал үүсэл олгож, мөрдөн мөшгих тогтолцоог бий болгон, эрүүл хүнсээр ард иргэдэд шаардлагатай мэдээлэл, баримт нотолгоог дэлгэн харуулах боломжийг бүрдүүлсэн.
Мөн ургамал хамгааллын бодисын зөвшөөрөл, борлуулалт, бодисын зохистой хэрэглээнд хяналт тавьж, сав устгалыг бүртгэлжүүлэн хяналт тавих, хөрсний төлөв байдал, үржил шимийн мэдээллийг боловсруулах, хортон шавьж, хог ургамлыг ухаалаг төхөөрөмж ашиглан таних эрт илрүүлэх, түүнтэй тэмцэх заавар зөвлөгөөг санал болгох, тариаланчдад талбайн арчлалт, ургамал хамгааллын бодисыг зөв зохистой хэрэглэхэд мэдээлэл, арга зүйгээр хангах нөхцлийг бүрдүүлсэн.