Монголын Үндэсний шигшээ баг 2024 оны эхний цугларалтаа энэ сарын 18-26-ны хооронд болох ОУХБХ-ны шигшээ багуудын өдрийн хүрээнд манай улсын шигшээ баг Азербайжан улсын Баку хотыг зорьж "FIFA Series" албан ёсны нөхөрсөг тоглолтод Азербайжан, Танзаний шигшээ багуудтай тоглох билээ.
Тус "FIFA Series" албан ёсны нөхөрсөг тоглолтуудад оролцох Үндэсний шигшээ багийн залуучууд өнөөдөр эх орноосоо Баку хотын зүг мордлоо.
Тодруулбал, 3 дугаар сарын 22-нд талбайн эзэн ОУХБХ-ны чансааны 113 дугаар байранд эрэмбэтэй Азербайжаны шигшээ багтай тоглох ба 3 дугаар сарын 25-нд Африк тивийн Танзанийн шигшээ багтай (119-д эрэмбэтэй) тус тус тоглох билээ.
Дуудагдсан тоглогчдоос онцлох нь Европ тивийн Чехийн "Динамо Ческе-Будёёвице" клубийн академид суралцан 19 хүртэлх насны багт тоглож байгаа Гантогтохын Төгөлдөр анх удаагаа шигшээ багтаа дуудагдлаа.
ОУХБХ-НЫ FIFA SERIES НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ
АЗЕРБАЙЖАН - МОНГОЛ
03 дугаар сарын 23-нд 00:00 /УБ-ын цагаар/
Азербайжан улс Баку хот /Тофик Бахрамов цэнгэлдэх хүрээлэн/
МОНГОЛ - ТАНЗАНИ
3 дугаар сарын 25-нд 21:00 /УБ-ын цагаар/
Азербайжан улс Баку хот /Далга Арена цэнгэлдэх хүрээлэн/
Хамтран ажиллагч: Хаан Даатгал - Khaan Daatgal Mungunguur hospital Мөнгөн гүүр эмнэлэг Monre pharmacy