Булган аймагт байрлах Сэлэнгэ амралтын баазад Монголын боксын эмэгтэйчүүдийн шигшээ баг цугларалтад гарч, ДАШТ-ий бэлтгэлээ базааж байна.
Энэ үеэр үндэсний шигшээ багийн тамирчид “Эх дэлхийдээ хог бүү хаяарай!” уриан дор Сэлэнгэ амралтын баазын эргэн тойронд амрагчдын хаясан хогийг сайн дураараа түүж орчноо цэвэрлэлээ.
Монголын боксын холбооноос шилдэг боксчин охидууддаа Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болох эмэгтэйчүүдийн ДАШТ-д амжилт хүслээ.
Ташрамд сонирхуулахад, Эмэгтэйчүүдийн ДАШТ нь 2023 оны 3 дугаар сарын 15-26-нд Нью Дели хотноо болох бөгөөд тус тэмцээнд 77 орны тамирчид оролцохоо баталгаажуулсан байна.
\