Өнөөдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 25-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09.00-18.00 цагт МҮХАҮТ-д: “Боомтын сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” хэлэлцүүлэг болно
09.00-15.00 цагт ГХЯ-нд: “Боомтын сэргэлт” форумын хүрээнд “Далайн эрх зүйн конвенц ба Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж, хуурай боомтын хөгжил” симпозиум болно.
10.00 цагт Төрийн ордонд: УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороодын ажлын хэсэг хуралдана.
10.00 цагт Хангарьд ордонд: НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан болно.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээлийн төвд: СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагайг огцруулах талаар тус дүүргийн иргэн Д.Ганбаатар мэдээлнэ. Утас: 8888-9732.
14.00 цагт Төрийн ордонд: Нийтийн тээврийн парк шинэчлэлээр 2023 онд нийлүүлсэн автобусны худалдан авалтын ажиллагааг хянан шалгах Түр хороо хуралдана.
14.00 цагт АШУҮИС-ийн ботаник цогцолборын “Blue Hall”-д: “Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлаач-мэргэжилтний цогц чадамж- сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 8802-3300.
16.00 цагт ОБЕГ-т: Япон Улсын ЭСЯ-наас зудад нэрвэгдсэн иргэдэд туслах хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Утас: 8824-9813.
19.00 цагт СТӨ-нд: “Жанцанноров” сан, Монгол Улсын Үндэсний Урлагийн их театр хамтран хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын гоцлол, найрал хөгжмийн бүтээл, дуу, романсын “Хүслийн төвөргөөн” концерт толилуулна.